Дэлхийн хамгийн хүчирхэг паспорттой орноор АНЭУ тодорлоо

Жил бүр дэлхийн 195 орны гадаад паспортын визгүй нэвтрэх чадварыг үнэлдэг “Passport Index” жагсаалтын 2018 оны үнэлгээ гарчээ.

Тэгвэл энэ жилийн жагсаалтыг Арабын Нэгд­сэн Эмират Улсын паспорт  тэргүүлс­нээр дэлхийн хамгийн “хүчирхэг” паспорт боллоо. Уг үйл явдалтай холбогдуулан тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд, Дубайн захирагч, шейх Мухаммед бен Рашид Аль Мактум “Дэлхий ертөнц АНЭУ-ын ард иргэдэд үүд хаалгаа нээж байна” гэж  мэдэгджээ.  АНЭУ-ын паспорт 2021 он гэхэд дэлхийн хамгийн хүчирхэг паспортын нэг болоход чиглэсэн “Passport Force” хэмээх санаачилгыг тус улсын Гадаад харилцааны яамнаас   хэрэгжүүлж эхлээд байгаа юм. 2016 онд тус улсын  паспорт 27 дугаарт орж байсан бол одоогийн  байдлаар АНЭУ-ын иргэд дэлхийн 167 оронд визгүйгээр аялах боломжтой болжээ.  “Passport Index” жагсаалтыг гаргахдаа тухайн улсын паспортыг эзэмшигч хэдэн оронд визгүй зорчдог болон ирс­нийхээ дараа виз авч зорчих боломжтой орнуудын тоог харгалз­даг байна.  Тус улс анх удаа 166 оронд визгүй зорчдог паспорттай Сингапурыг гүйцсэн нь энэ юм. Өмнө нь уг жагсаалтыг Европын орнууд тэргүүлдэг уламжлалтай байв. Сүүлийн жилүүдэд Германы паспорт жагсаалтыг тэргүүлж бай­сан ч  2017 онд Сингапур тэр­гүүлс­нээр дэд байранд орж байсан юм.

Эх сурвалж: https://www.gulf-insider.com/uae-passport-ranked-strongest-world/

Ц.ДАВААСАМБУУ