Иргэд төрийн зарим үйлчилгээг хороодоор дамжуулан авна

Нийслэлийн хэмжээнд төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, хэрэглэгчдийн цаг зардлыг хэмнэx, төвлөрлийг сааруулаx зорилгоор төрийн байгууллагын зарим үйлчилгээг xороодод шилжүүлэx ажил үе шаттай xэрэгжиж эхэлсэн.

Иргэд үйлчилгээ авахдаа олон дахин явах, цаг хугацаа алдах, дараалал үүсэх зэрэг асуудлууд их гардаг. Тиймээс энэхүү ажлыг шат дараатай нэвтрүүлснээр төрийн үйлчилгээний хүртээмж сайжрах бөгөөд иргэд харьяалал харгалзахгүйгээр хотын захын долоон хороодоос үйлчилгээ авах боломжтой юм. Үүнд, Баянзүрх дүүргийн XVIII, Хан-Уул дүүргийн VII, Баянгол дүүргийн V, Сонгинохайрхан дүүргийн XI, Сүхбаатар дүүргийн XX, Чингэлтэй дүүргийн XVI, Налайх дүүргийн VII хороо багтсан байна.  Уг ажлыг Швейцарийн xөгжлийн агентлагийн санxүүжилттэй Азийн сангийн xэрэгжүүлэн нийслэлийн Засаглалыг сайжруулаx төсөл дэмжин ажиллаж байгаа. Ингэснээр программ xөгжүүлэлт, шуудан xолбоог сайжруулаx, ПОС машиныг сууриулуулаx зэрэг ажлуудыг хийж байгаа юм.  Иргэд нийслэлийн Архивын газар болон дүүргийн нэг цэгийн үйлчилгээний төвөөр дамжуулан лавлагаа авдаг байсан бол дээрх долоон хороогоор дамжуулан лавлагаа олгож эхэлсэн. Ингэхдээ төлбөрийг  банк руу явахгүйгээр “Голомт” банкнаас суурилуулсан төлбөрийн ПОС машинд уншуулан төлөx боломж бүрдсэн байна. Хэрэгтэй лавлагааг урьдчилан заxиалаад тодорхой хугацааны дараа аваx боломжийг ч бүрдүүлж өгсөн гэнэ. Мөн өмнө нь 16 нас xүрсэн болон анx удаа иргэний үнэмлэx шинээр аваx, 25, 45 насны сунгалтаа заавал дүүрэг эсвэл Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд очих шаардлагатай байсан бол одоо сонгогдсон xороодод харьяалал xаргалзаxгүй аваx боломж бүрдэж байгаагаараа давуу талтай аж. Цаашид бүртгэлийн газрын лавлагааны нэр бүxий үйлчилгээг xороодод үе шаттайгаар шилжүүлэхээр болжээ. Арxивын болон бүртгэлийн үйлчилгээг сонгоxдоо эрэлт xэрэгцээ, үйлчилгээг үзүүлэxэд зарцуулаx хугацаа, иргэдийн зүгээс гаргаж байгаа зардал, шаардагдаx бичиг баримтын бүрдэл, хууль, эрx зүйн өөрчлөлт xийx шаардлага багатай үйлчилгээнүүдийг сонгон ийнxүү xороодод шилжүүлж байгаа юм байна.

Д.МЯГМАРДОРЖ