Төв банк 18.9 тонн алт худалдан авчээ

Монголбанк өнгөрсөн сард 1.2 тонн алт худалдан авчээ.

Ингэснээр Төв банк энэ оны эхний 11 сард 18.9 тонн алт худалдан аваад байгаа бөгөөд өмнөх оны хэмжээнээс буураагүй үзүүлэлт аж. Өнгөрсөн аравдугаар сарын 15-наас арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 93.3 кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 41.6 кг алтыг худалдаж авсан үзүүлэлттэй байна. Өнгөрсөн  сард нэг грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 100,995.34 төгрөг байжээ.