Дэлхийн аварга бүжигчинтэй боллоо

БНХАУ-ын Шэньжэнь хотод “WDSF” Латин бүжгийн формэйшн тэмцээн өнгөрсөн ням гарагт болсон байна.

Энэхүү тэмцээнд манай улсаас “Star Dance”, “Moon Dance” хамтлаг  оролцжээ. Харин  тус тэмцээний ялагчаар ХБНГУ-ын “Grun Gold” хамтлаг шалгарсан бөгөөд энэ хамтлагийн бүрэлдэхүүнд монгол охин бүжиглэж, алтан медаль энгэртэй гялалзууллаа. Түүнийг Нэргүйн Онондарь гэдэг. Монгол Улсын иргэн юм. Бүжигчин охин өөрийн цахим хуудсаараа баяраа хуваалцахдаа “Мэдээж хүний нутаг амжилт гаргая гэвэл бүх зүйл хоёр, гурав дахин хэцүү өрсөлдөөнтэй, маш хатуу байдаг юм билээ. Гэхдээ одоо л би яг өөрийгөө олсон мэт санагдаж байна. Үнэхээр сул талуудаа харж мэдэх тусам өөртөө илүү дуртай бас хайртай болдог юм билээ. Тэмцээн дуусан дуустал бодож ч байгаагүй, болж ч байгаагүй хэцүү саад бэрхшээлүүд дараалан гарч ирсэн” хэмээжээ. Н.Оюундарь ХБНГУ-д спортын сэтгэл судлалаар сурахын зэрэгцээ Германы 12 удаагийн аварга “Grun Gold” хамтлагт бүжиглэдэг аж. Тус хамтлагт орохоосоо өмнө Монголын “Star dance” бүжгийн хамтлагийн гишүүн байжээ.