“Бөртэ Чоно-2018”-ны тов гарлаа

Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ Чоно-2018” ёслол энэ сарын 14-нд Соёлын төв өргөөнд болно.

Энэ жил 16 дахь жилтэйгээ золгож буй “Бөртэ Чоно-2018” ёслолын үеэр Монголын үндэсний олимпийн хорооны зүгээс оны шилдэг холбоо, дасгалжуулагч, шүүгч, олимпийн танхим, зөвлөл, спорт холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, спорт клуб, шилдэг залуу тамирчныг шалгаруулна. Харин эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван шилдэг тамирчныг тодруулна. Мөн шилдэг дасгалжуулагч, шилдэг багийг спортын төрлөөр дагнан бичдэг 100 гаруй сэтгүүлчийн саналаар шалгаруулах юм.