Дэлхийн дулаарлаас болж загас үнэрлэх мэдрэхүйгээ алдаж байна

Уур амьсгалын өөрчлөлт далай доторх амьдралд ч сөргөөр нөлөөлж эхэлсэн тухай сэрэмжлүүлэг, баримт, тайлбар олон гарах болжээ.

Тухайлбал, далайн усны температур нэмэгдсэнээс болж, загас, далайн амьтад хүйтэн ус руу тэмүүлж, зарим нь хэдэн зуун жилээр нутагласан “гэр”-ээ орхин нүүдэллэж, уршгаар нь зарим төрлийн загас богино хугацаанд давжаарч байгааг эрдэмтэн, судлаачид хэлж буй. Ингээд зогсохгүй зарим төрлийн загасны үнэртэх мэдрэмжид нөлөөлж байгааг ажигласан байна. Ажиглалтын явцад зарим төрлийн загасны үнэрлэх мэдрэмж эрс суларснаас хоол тэжээлээ олж идэж чадахгүйгээс гадна өөрийгөө аюулаас хамгаалж, сэргийлэх байгалийн чадвараа алдахад  хүрээд байгааг тогтоосон байна. Мөн зарим төрлийн загасны хайрс хурдацтай нимгэрч байгаа аж. Энэ нь загас байгальд дасан зохицох чадвараа алдаж буйн улмаас үйл олноороо устах аюул нүүрлэж буй явдал хэмээн судлаачид анхааруулж байгаа юм.

Энэ талаар судлаачид “Байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үзэгдлээс болж загас үй олноороо уст­вал дэлхий дахины загас­ны үйлдвэрлэл, аялал жуулч­лалд маш их хэмжээний гарз учирч, загаснаас хүн төрөлхтний авдаг уураг, тэжээл үгүй болж, байгалийн тэнцвэрт байдал алдагдана” хэмээж буй юм.