Нобелийн шагналт Казүо Ишигүрогийн “Өдрөөс үлдсэн зүйл”

Япон гаралтай англи зохиолч Казүо Ишигүро өнгөрсөн онд 62 насандаа Нобелийн шагнал хүртсэн.

Тэгвэл түүний хамгийн алдар­тай, “Өдрөөс үлдсэн зүйл” романыг “Мон­судар” хэвлэлийн газраас тун удахгүй уншигчдын хүртээл болгох гэж байна. Уг бүтээлийг монгол хэлнээ “Монсудар” хэвлэ­лийн газ­рын редактор Г.Сугир­рагчаа орчуулан хүргэж буй юм.

Энэхүү бүтээл нь 1989 онд Их Британид хэвлэгдсэн бөгөөд 1993 онд уг зохиолоор дэлгэцийн уран бүтээл хийж, гол дүрийг Энтони Хопкинс бүтээсэн юм. Нобелийн шагналт Их Британий зохиолч Ишигүрогийн рома­нууд өдгөө дэлхий дахинаа 40 гаруй хэлээр орчуулагдсан байдаг.

Зохиолд нөлөө бүхий язгууртан лорд Дарлингтоны эзэмшилд байгаад, сүүлд нь дэлхийн хоёрдугаар дайны дараа чинээлэг америк бизнесмен Фаррадейгийн мэдэлд очсон Дарлингтон шилтгээн эдлэнгийн албандаа туйлын үнэнч шаргуу зүтгэдэг даа­мал Стивенс болон түүний аж амьдрал, ажил төрлийн тухай голлон өгүүлдэг.