Мишель Бачелетийг НҮБ-ын хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд комиссараар томилжээ

НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд комиссараар Чилийн Ерөнхийлөгч асан Мишель Бачелетийг томилжээ.

Өнгөрсөн баасан гарагт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонти Гутеришийн тушаал гаргаж Чилийн Ерөнхийлөгч асан Мишель Бачелетийг НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд комиссараар томилжээ.

Бачелет нь 62 настай, гурван хүүхэдтэй  бөгөөд Чили улсын анхны Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байжээ. Тэрбээр, Ерөнхийлөгчийн албыг өгсний дараа НҮБ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн жендерийн тэгш байдлыг хангах дэд хорооны дарга болсон бөгөөд удалгүй энэ албан тушаалд томилогджээ. НҮБ-ын удирдлагууд түүнийг энэ нэр хүндтэй албан тушаалыг хашиж, олон улсад хүний эрхийг сахин хамгаалах тал дээр шинэ ахиц дэвшил гаргана гэж буйгаа мэдэгдсэн бөгөөд бас багагүй шүүмжлэл ч дагаж амжжээ. Түүний аав нь цэргийн хүн бол ээж нь археологич. Бачелет генерал цолтой бөгөөд АНУ дахь Чили улсын Элчин сайдын яаманд цэргийн атташегаар томилогдож Вашигтонд хоёр жил амьдарчээ. Тэрбээр Сантьяаго хотын Анагаах ухааны сургуулийг төгссөн, мэс заслын эмч мэргэжилтэй.Эрүүл мэндийн сайдын зөвлөхөөр ажиллаж байжээ. 2006 оны нэгдүгээр сарын 15-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд Бачелет сонгогчдын 53.3 хувийн саналыг авснаар ерөнхийлөгч болж байсан. Чили улсын анхны Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Засгийн газрынхаа бодлого, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжсэнээрээ алдартай байжээ.

Эх сурвалж: https://www.centredaily.com/news/nation-world/article216438590.html