Хятадын гурван инженер амиа хорлогчдын золиос болов

Өнгөрсөн бямба гарагт Пакистан улсын Балочистан мужийн баруун өмнөд хэсэгт зургаан хүн гэмтэж гурван Хятад иргэн нас баржээ.

Уг иргэд автобусанд явж байсан бөгөөд  амиа хорлогч замаас гэнэт гарч ирснээр дэлбэрэлт болжээ. Нас барсан Хятад иргэд  инженерүүд  байсан  гэж Пакистан дахь БНХАУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлжээ. Пакистан дахь БНХАУ-ын Элчин сайдын яам консулын газарт өчигдөр Балочистан мужид гарсан дайралтад хоёр улсын иргэн өртсөнд чин сэтгэлээсээ харамсаж буйгаа илэрхийлсэн байна гэж Хятадын Ерөнхий Консулын газраас мэдэгдэв. БНХАУ-ын консул нь Пакистаны Карачи хотод байдаг аж.  Хятадын талаас  Пакистанд мөрдөн байцаалт явуулахыг хүсч гэмт хэрэгтнийг шүүхэд хүргэж, иргэний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах, болсон үйл явдлыг хурдан илрүүлэх, дахин ийм явдал гаргахгүй байхыг хүсчээ.