АНУ “Сансрын цэргийн хүчин” байгуулна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргаа 2020 онд “Сансрын цэргийн хүчин” байгуулах төлөвлөгөөтэй байна гэж мэдэгдлээ.

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс энэ төлөвлөгөөг өнгөрсөн баасан гарагт Батлан хамгаалах яамандаа танилцууллаа. ОХУ, БНХАУ зэрэг хүчирхэг орны дунд сансар судлалын салбар дахь өрсөлдөөн эрчимжиж байна гэж тэрбээр мэдэгдээд сансар судлалын салбарт АНУ-ын оролцоо хангалтгүй байгаа бөгөөд цаашид энэ салбарт АНУ давамгайлах шаардлагатай гэж Дональд Трамп мэдэгдсэнийг дурдсан байна. Тэрбээр “АНУ “Сансрын цэргийн хүчин”-ийг байгуулах цаг нь болсон. Пентагон 2020 он гэхэд шинэ нэгж байгуулж, үүнийг цэргийн зургаа дахь команд болгон хөгжүүлнэ” гэж мэдэгдлээ. Өнгөрсөн зургадугаар сард Дональд Трамп “Сансрын цэргийн хүчин” байгуулахыг Батлан хамгаалах яамны сайд Жеймс Маттис өнгөрсөн жил энэ санааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд, манай төсвийг танасан учир цэргийн шинэ команд байгуулах боломжгүй гэж мэдэгджээ.

Эх сурвалж: https://abcnews.go.com/Politics/trump-campaign-sell-space-force-gear-pick-design/story?id=57126814&cid=social_fb_abcn