Н.Сарнай “Гоёл-2019” наадмын тэргүүн шагналыг хүртлээ

Монголын дизайнеруудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл” наадмын шилдгүүдийг шалгарууллаа.

31 дэх жилдээ болсон “Гоёл-2019” наадмын топ моделиор 14 жил загвар өмссөн Н.Сарнай тодорсон юм. Загвар зохион бүтээгчдийн ур ухаан шингэсэн чамин хийц бүхий бүтээлүүдээ танилцуулдаг уг наадмын хамгийн шилдэг шагнал болох дизайнер Д.Түвшин агсны нэрэмжит гранпри шагналыг “Эвсэг” кашмер хүртэв. Ингээд “Гоёл-2019” наадмын шилгүүдийг танилцуулья.

“Гоёл-2019” наадмын шилдгүүд

Шилдэг фото модель: Д.Шүрэнцэцэг

Шилдэг эрэгтэй загвар өмсөгч: О.Мэргэн

Шилдэг эмэгтэй загвар өмсөгч: Ц.Алтантуяа

Дэд байр: О.Ариунзул

Топ модель: Н.Сарнай

Загвар зохион бүтээгч, загвар зохион бүтээх товчоо

Тусгай байрын шагнал: ҮТС-ийн загвар зохион бүтээгч н.Гэрэлмаа, н.Эрдэнэсүрэн

Ирээдүйтэй загвар зохион бүтээгч: Б.Балжинням

Шилдэг нүүр хувиргагч: н.Болор

Өдөр тутмын хувцасны шилдэг дизайнер: Загвар зохион бүтээгч Б.Гантулга

Гоёлын хувцасны шилдэг дизайнер: Загвар зохион бүтээгч Б.Болормаа

Үндэсний хувцасны шилдэг дизайнер: Загвар зохион бүтээгч Ч.Уянга

Уран сэтгэмжийн хувцасны шилдэг дизайнер: Загвар зохион бүтээгч н.Халиунаа

Шилдэг үндэсний хувцас: “Уян” компани

Шилдэг загвар зохион бүтээх товчоо: “Дархан минж” компани

М.ДУЛАМСҮРЭН