Ядуурал, зэвсэгт мөргөлдөөний улмаас 123 сая хүүхэд суралцах боломжгүй байна

Сургууль завсардсан хүүхдүүдийн тоог бууруулах ажилд өнгөрсөн 10 жилийн хугацаанд бараг ахиц гараагүй гэж НҮБ-ын Хүүхдийн сан мэдэгджээ.

НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ-ээс  өнгөрсөн мягмар гарагт гаргасан мэдээнд  дурдсанаар, дэлхийн нийт сургуулийн насны хүүхдийн  11.5 хувь буюу 123 сая хүүхэд боловсрол эзэмших боломжгүй нөхцөлд байгаа аж. Одоогоос 10 гаруй жилийн өмнө 2007 онд сургуулийн насны хүүхдийн  12.8 хувь нь буюу 135 сая хүүхэд сургуульд сурч чадахгүй байжээ.  Ядуурал, зэвсэгт мөргөлдөөн болон хүмүүнлэгийн хямралын улмаас сургууль завсардсан хүүхдийн  тоог бууруулахад дорвитой ахиц гарахгүй байна гэж ЮНИСЕФ үзжээ. Ирак болон Сирид л гэхэд 3.4 сая хүүхэд сургуульд сурч чадахгүй байна. Хүүхдүүд сургууль завсардахад хүргэж буй саад тотгоруудыг арилгахын тулд дорвитой арга хэмжээ авч, боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийхийг улс орнуудын Засгийн газар болон олон улсын хамтын нийгэмлэгт ЮНИСЕФ уриаллаа.