Монголын хөлбөмбөгийн холбоо Азийн шилдэг холбоо болжээ

Оман улсын Мускат хотноо Азийн хөлбөмбөгийн холбооны шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа боллоо.

Энэ арга хэмжээнд манай улсаас Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар оролцсон юм. Ёслолын үеэр Монголын хөлбөмбөгийн холбоо 2018 онд гаргасан амжилт, хийсэн ажлаараа шилдэг гурван холбооны нэг болж “Шилдэг холбоо” шагналын эзэн болов. Анх удаа уг нэр хүндтэй шагналыг гардаж авсныхаа дараа Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар хувиасаа болон хөлбөмбөгийн төлөө хүчин чармайлт гаргаж буй хамтрагчдынхаа нэрийн өмнөөс “Монгол Улсад хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх их үйлст бие сэтгэлээ зориулан ажиллаж буй бүх хүмүүстээ, ямагт бидэнтэй хамт байж дэмждэг фанатууд та бүхэндээ баярлалаа” гэсэн талархал дамжуулжээ.