Азийн хөгжлийн банк 85.6 сая ам.долларын тусламж үзүүлнэ

Азийн хөгжлийн банк Монгол Улсад 85.6 сая ам.долларын санхүүжилттэй буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо.

Тус хөрөнгөөр нар болон салхины эрчим хүчийг ашиглах, цэнэгт хураагуурын дэвшилтэт технологи, эрчим хүчний удирдлагын систем бүхий нийт 41 мегаваттын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний төвлөрсөн бус хангамжийн системийг Монгол Улсад хөгжүүлэх ажлыг хийх аж. Ингэснээр хөрш орнуудаас өндөр үнэтэй цахилгаан авдаг баруун бүсийн  алслагдмал  аймгуудад амьдарч буй 260 мянга орчим иргэн байгаль орчинд ээлтэй, найдвартай эрчим хүчээр хангагдах нөхцөл бүрдэх юм.  Төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны 40 сая ам.долларын хөнгөлөлттөй зээлээс гадна  Уур амьсгалын стратегийн сангаас 14.6 сая ам.долларын буцалтгүй тусламж, Япон Улсын хамтарсан кредит олгох сангаас зургаан сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтийг зарцуулах аж.