Сагсан бөмбөгийн 3х3-ын U18 хүртэл насны ДАШТ Монголд болно

Сагсан бөмбөгийн 3x3 төрлийн U18 нас­ны дэлхийн авар­га шалгаруулах тэм­цээ­нийг 2019 онд манай улсад зохион бай­гуулахаар болжээ.

Тодруулбал, Олон улсын сагсан бөм­бөгийн холбооны албан ёсны хуудсанд шинэ мэдээ орсон нь 2019 оны зургадугаар сард Ази тивд, тэр дундаа Монголд ФИБА 3х3-ын U18 нас­ны дэлхийн аварга шал­гаруулах тэмцээн зохион байгуулагдах болсныг батламжилжээ. Тус эрхийг манай улсад албан ёсоор олгох үед Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны тэргүүн Л.Мягмаржав гарын үсэг зуржээ. Тэр­бээр “Монгол Улсад U18 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээ­нийг зохион байгуулах эрх олгосонд бид их хүндэтгэлтэй хандаж байна. Тус тэмцээн нь Монголын багийн спортын түүхэнд тохиож буй, эзэн орны хувиар зохион байгуулах анхны ДАШТ юм” гэжээ. ФИБА 3х3 U18 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг өрсөлдөнө. Манай шигшээ багийн хувьд өмнө нь тус насны ангилалд Азийн аваргаас хүрэл медаль хүртэхийн сацуу залуучуудын  олимпийн наадамд оролцсон билээ.