Кюүшюү башёд 22 монгол сүмоч барилдана

Японы мэргэжлийн сүмогийн холбооноос энэ сарын башёгийн банцүкэг зарлажээ.

11-нд эхлэх Кюүшюү башёг 69 дэх их аварга Хакүхо манлайлна. Тэрбээр нэгдүгээр сараас хойш дөрвөн тэмцээний дараа зүүний манлайд гарах болсон нь энэ.

Хакүхо саяхан өвдөгний мэс засалд орсон бөгөөд Фүкүокад зодоглох эсэхээ шийдээгүй байгаа аж. Баруун жигүүрийг ёкозүна Какүрюү манлайлж байгаа. Какүрюү ч барилдах нь тодорхой бус бөгөөд удахгүй эцсийн шийдвэрээ гаргах аж. Гэвч түүнд энэ башёд заавал гарах шалтгаан бий. Тэр озэки Точиношинтэй оны хамгийн олон даваатай бөхийн шагналд өрсөлдөж байгаа. Хэн хэн нь 51 даваатай тул илүү давсан нь энэхүү нэр хүндтэй шагналыг авна. Ингээд 2018 оны сүүлийн башёд зодоглох монгол бөхчүүдийг танилцуулъя. Башёд нийт 22 монгол сүмоч барилдана.

Монгол бөхчүүд

Макүүчи
    Ёкозүна Хакүхо М.Даваажаргал
    Ёкозүна Какүрюү М.Ананд
    Сэвикакэ Ичиножёо А.Ичинноров
    З-2 Тамаваши Б.Мөнх-Оргил
    Б-6 Такаинова Б.Баасандорж
    Б-14 Чиёошёома Г.Мөнхсайхан
    Б-16 Араваши А.Дөлгөөн

Жюүрёо
    Зүүний 2 Дайшёохо Р.Шижирбаяр
    З-8 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар
    З-10 Азүмарюү С.Тодбилэг
    З-12 Миторюү Б.Төрболд

Макүшита
    Б-4 Кагамио Б.Нанжид
    Б-8 Сэйро А.Өнөболд
    Б-12 Кирибаяма Б.Лхагвасүрэн
    Б-18 Гоочёозан Д.Ууганбаатар
    З-23 Асахирюү Б.Дэнзэнсамбуу
    З-40 Кёкүсоотэн Э.Энхманлай
    З-41 Сакигакэ Я.Баттүшиг
    З-49 Хоошёорюү С.Бямбасүрэн

Санданмэ
    Б-27 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ
    Б-49 Ёошёояма Б.Анхбаяр  
    З-56 Саданохикари Д.Наранцогт

Харүмафүжи Д.Бямбадорж Такаиновад мөнгө өгнө

Нутаг нэгт бөх Такаиновад хүнд гэмтэл учруулсаныхаа төлөө өнгөрсөн есдүгээр сард сүмогоос албан ёсоор зодог тайлсан 70 дахь аварга Харүмафүжи хохирогчид тодорхой хэмжээний мөнгө өгөхөөр болжээ. Уг нь Такаинова хэд хоногийн өмнө нэхэмжлэлээ буцааж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Тэгвэл Харүмафүжи аварга Такаиноватай нүүр тулан уулзаж, уучлалт гуйн, хохирлыг барагдуулахаар шийджээ. Ингэхдээ нэхэмжилсэн үнийн дүнг бүтнээр нь төлөхгүй. Эмчилгээний зардалд тодорхой хэмжээний мөнгө өгнө хэмээн мэдэгдэв.