“Сайхан бие 2.0” гэрэл зургийн үзэсгэлэн “NordArt 2018” фестивальд дэлгэгдэнэ

“Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” төрийн бус байгууллага болон “IC Creative Division”-ийн хамтарсан бүтээл “Сайхан бие 2.0” гэрэл зургийн үзэсгэлэн орчин үеийн урлагийн олон улсын “NordArt 2018” фестивальд шилдэг бүтээлийн нэгээр сонгогджээ.

"NordArt” фестиваль нь Европын контемпорари буюу орчин үеийн урлагийн хамгийн том үзэсгэлэнгүүдийн нэг бөгөөд энэ онд 20 жилийн ой нь тохиож байгаа гэнэ. Энэ жил 105 орны гурван мянга гаруй уран бүтээлчид уран зураг, баримал, гэрэл зураг болон инсталляци зэрэг бүтээл ирүүлсэн бөгөөд үзэсгэлэнд шилдэг 200 бүтээлийг дэлгэх юм.