Түр хугацаанд дипломат паспорт олгохгүй

Гадаад харилцааны яамнаас дипломат албан паспорт олгох, эзэмших, хадгалах тухай журмыг шинэчлэн боловсруулж байгаа юм байна.

Тиймээс түүнийг батлагдаж хэрэгжих хүртэлх хугацаанд онцгой шаардлагаас бусад то­хиолдолд дипломат пас­порт олгохгүй аж.  Журмыг шинэчилснээр дипломат паспорт олголтод тавих шаардлагыг чангаруулах гэнэ.  Ингэхдээ  2013 оны есдүгээр сарын 30-наас өмнө олгосон дипломат паспортыг энэ оны арав­дугаар сарын 1-нээс хүчин­гүйд тооцохоор болжээ. Манай улс өдгөө 31 улстай дипломат паспортоор визгүй зорчих хэлэлцээр байгуул­сан. Нэмж 10 улсыг дээрх ангилалд оруулахаар талуудтай зөвшилцөж байгаа талаар холбогдох яамнаас мэдээллээ. Засгийн газрын 2013 оны 320 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын үндэсний гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах тухай журамд зааснаар дипломат паспортыг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, тэдгээ­рийн гэр бүлийн гишүүд, Гадаад харил­цааны асуудал хариуц­сан төрийн захиргааны төв байгуул­лагын дипломат албан тушаалтанд олгодог юм. Мөн Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын дипломат албан тушаалтан болон тэдгээрийн эхнэр буюу нөхөр, 18 хүртэл насны хүүхэд, төр, засгийн тэргүүн нар гадаадад зорчиход дагалдан явах хамгаалалтын албаны ажилтан гэх мэт хүмүүс багтдаг.