Олимпийн нээлтэд Отто Вармбьерийн эцэг эх оролцоно

Хойд Солонгост хоригдож байсан АНУ-ын оюутан Отто Вармбьерийн эцэг эх нь АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенсийн урилгаар  БНСУ-ын Пёнчан хотод болох өвлийн олимпийн нээлтийн ёслолд оролцохоор болжээ.  

Тэдний хүү Отто Вармбьер БНАСАУ-д 1.7 жил орчим хоригдож байгаад өнгөрсөн жил эх нутагтаа ирсэн бөгөөд долоо хоногийн дараа нас барсан юм. Эцэг эх нь задлан шинжилгээ хийлгэхийг зөвшөөрөөгүй учраас Вармбьерийн  үхлийг шалтгааныг нарийн тогтоож чадаагүй юм. Түүнийг  зочид буудлаасаа улс төрийн ухуулга бүхий зурагт хуудас хулгайлсан гэж буруутган 15 жил чанга дэглэмтэй шоронд албадан хөдөлмөр эрхлүүлэх ялаар шийтгээд байсан юм.  АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс “Axios” агентлагт өгсөн ярилцлагадаа “Хойд Солонгостой гадаад харилцаа тогтооно гэдэг бүтэшгүй. БНАСАУ өвлийн олимпод оролцсоноороо дэлхийн хамгийн хүчирхэг дарангуйлагч дэглэмийг авч үлдэхийг хичээж буйгаа харуулах болно. Олимпийн наадмаар дамжуулан Пхеньяныг суртал ухуулга хийхийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгджээ.