Нэвтрүүлэгч Д.Одзаяаг гадны сайт онцлов


Монголын үндэсний  олон нийтийн радио телевизийн  хөтлөгч,  нэвтрүүлэгч  Д.Одзаяагийн эфирт  орос хэлээр түргэн хэллэг уншиж байгаа  бичлэгийг  Asiarussia.ru  сайт  онцоллоо.  

Уг сайт нэвтрүүлэгч  Д.Одзаяаг  мэдээ,  нэвтрүүлэг  гээд  л  бүхий  л  төрөлд  авьяастайг  онцлон  нэвтрүүлгийн  өмнө  бэлтгэл  сургуулилт  хийж  буй  бичлэгээ  өөрийн  цахим  хуудсандаа  байрлуулдаг  бөгөөд  эерэг  хандалт  сайтай  мэргэжлийн  хөтлөгч  гэдгийг  дурджээ.  Мөн  Д.Одзаяа  өөрийн  цахим  хуудаснаа  “ Оросын алдартай түргэн хэллэг.  Сонирхолтой  санагдаад  туршиж  үзэв.  Орос  хэлээ  ашиглаагүй  10  гаруй  жил  болжээ”   гэж  тайлбарт  бичсэн  байв.  Түүний бичлэгийг үзсэн олон мянган  сошиал  хэрэглэгчид  мэргэжлийн  авьяас  чадварыг  магтан  “мундаг”  хэмээн  сэтгэгдлээ  илэрхийлжээ.