Сурагч Б.Хангай Японы эссэ бичлэгийн уралдаанд түрүүллээ

Япон  улсын  Парламентын  70  жилийн  ойг  тохиолдуулан  Парламентын  дээд  танхимаас  зохион  байгуулсан  “Хэрвээ би УИХ-ын гишүүн болвол”  сэдэвтэй   4000  ханз  болон  үсгээс  бүрдсэн  эссэ  бичлэгийн  уралдаанд  нийт  1874  ахлах  ангийн  сурагчид  оролцжээ.

 Тус  уралдаанд  Улаанбаатар  хотын  Баянзүрх  дүүргийн  “Шинэ Монгол”  ахлах  сургуулийн  12 дугаар  ангийн  сурагч  Б.Хангай  тэргүүн  байр  эзлэн,  Японы  Парламентын  дээд  танхимын  дарга  Датэ  Чюуичигийн  урилгаар  Япон  улсыг  зорьж  тэргүүн  байрын  шагналаа  гардан  эх  орондоо  ирсэн  байна.  Б.Хангай  2016  онд  Япон-Монголын  төвөөс  зохион  байгуулсан  ханзны  баярт  500  онооноос  500  оноо  авч  түрүүлж  байжээ.  Мөн тэрбээр энэ  онд  Япон-Монгол  Улсын  хооронд  дипломат  харилцаа  тогтоосны  45  жилийн  ойн  арга  хэмжээний  хүрээнд  зохиогдсон  япон  хэлний  олимпиадын  N1-N2  буюу  дээд  ангилалд  түрүүлсэн  аж.  Тус тэмцээнд  ахлах  ангийн  сурагчдын  ангилалд  400  ханз  үсэгтэй  10  хуудас  буюу  4000  ханз үсгээс  бүрдсэн  эссэ   бичих  ёстой  бөгөөд  1874  ахлах  ангийн  сурагч  оролцсон байна. Харин  дунд  ангийн  сурагчдын  ангилалд  400  ханз  үсэгтэй  таван  хуудас  эссэ  бичих ёстой бөгөөд  5200  сурагч  оролцжээ.