Цахим спорт олимпийн төрөлд орж магадгүй

Цахим спорт буюу E-sport-ын орлого сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. Парисын хорооны дарга Тони Истангует 2024 оны олимпод цахим спортыг оруулах төлөвлөгөөтэй байгаа аж.

Тэрбээр “Залуу үеийн анхаарлыг татахын тулд цахим тоглоомыг спорт гэж үзэх ёстой” гэжээ. Олимпийн хороо эцсийн шийдвэрийг гаргах ч цахим спорт олимпийн төрөл болж магадгүй гэж яригдаж байгаа нь энэ спорт асар хурдтай хөгжиж байгааг харуулж байгаа юм. 2014 онд 194 сая ам.долларын орлоготой байсан цахим спорт 2016 онд 463 сая ам.долларын ашиг олжээ.