Монголд 644 мянган Боржигон байна

Монгол Улсад Боржигон овогтой 644 мянга, Сартуул овогтой 45 мянга гаруй иргэн бүртгэлтэй байгааг Үндэсний статистикийн хорооны “Сонирхолтой статистик” буланд мэдээлжээ.

Мөн Тайж овогтой 43 мянга, Монгол овогтой 38 мянга гаруй иргэн байгаа бол Дом ургийн овогтой нэг иргэн Сүхбаатар аймагт оршин суудаг тухай тус сайтаас олж мэдэж болох аж. Монгол Улсад 92 мянга орчим ургийн овог байдаг бөгөөд үүнээс нийт хүн амын хэмжээнд дийлэнх хэрэглэгддэг 20 ургийн овгийг хүснэгтээр харуулжээ.