Манай тамирчид ой тогтоолтын спортын тухай баримтат кинонд оролцоно

Германы сэтгүүлчид ой тогтоолтын спортын талаар баримтат кино хийхээр Монголд иржээ.

Маш богино хугацаанд дэлхийн чансааг тэргүүлж, олон улсын 43 тэмцээнд оролцож, оролцсон тэмцээн бүртээ амжилт гарган 612 медаль хүртсэн, өсвөрийн дэлхийн 10 дээд амжилтын наймыг нь эзэмшиж байгаа Монголын оюун ухааны академийн тамирчид олон улсын анхаарлын төвд байгаа. Тиймээс ой тогтоолтын спортын талаар баримтат кино хийж буй Германы сэтгүүлчид Монголд иржээ. Тус киноны зургийг Монгол болон Америк, Герман, Шведэд авах аж. Монголын Оюун ухааны академийн тамирчид ирэх долоо хоногийн мягмар гаригт зураг авалтандаа орох юм байна.