Дэлхийн хамгийн алдартай 25 тамирчин

Уншигч та бүхэнд шилдгүүдийг онцолдог www.list25.com сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг, дэлхийг байлдан дагуулсан 25 эрэгтэй тамирчныг танилцуулжээ. Энэхүү танилцуулгыг та бүхэнд хүргэе.  

1. Диего Марадона -хөлбөмбөг
Дэлхийн хамгийн алдартай спорт бол яах аргагүй хөлбөмбөг. Дэлхийн аваргын шигшээд хүч үзсэн Герман, Аргентиний тоглолтыг тэрбум хүн үзсэн нь Хойд Америкийн шилдэг лигүүд болох хөлбөмбөгийн Super Bowl, сагсан бөмбөгийн NBA финал, гольфийн World Series, бэйсболын “Major League Baseball”,Хоккейн “Stanley Cup”-ийн шигшээ тоглолтыг үзсэн үзэгчдийн нийлбэрээс хоёр дахин их тоо юм.Тэгвэл хөлбөмбөгийн хамгийн шилдэг тамирчин бол  Диего Армандо Марадона. 1986 онд дэлхийн аварга болохдоо бараг л “ганцаараа” тоглоод аварга болгосон гэдэг. Түүнийг алдартай хүн болоход “Бурханы гар” хэмээх гоол нь нөлөөлжээ.

2. Майкл Жордан– сагсан бөмбөг
“Нисдэг” Майкл Жорданы талаар ярих нь бараг илүүц биз. Тиймээс амжилт статистик үзүүлэлтээс нь дурдъя. НБА-гийн зургаан удаагийн аварга, шигшээ тоглолтын зургаан удаагийн “Шилдэг тоглогч”, Бүх оддын тоглолтод 10 удаа оролцсон.Дунджаар нэг тоглолтод 30.1, шигшээд 33.4 оноо дунджилдаг. Мөн олимпийн хоёр удаагийн аварга. Багийнхаа цалингийн сангийн бараг талыг ганцаар авдаг. 

3. Бейб Рут– бейсбол
Бейсбол, футбол хоёр бол Америкийн хамгийн алдар хүндтэй спорт юм. Энэ хоёр спортын тамирчид хамгийн алдартай байдаг.Бэйсболын домог болсон тамирчин бол 1914-1935 оны хооронд  22  улирал тоглож байсан “Бамбино” хочит Бейб Рут юм.Түүний амжилтыг дурдвал, Бүх оддын тоглолтын хоёр, Дэлхийн аваргын цувралын долоо, лигийг 12 удаа тэргүүлсэн.  Тэр бейсболын спортын хамгийн анхны супер од байжээ. 

4. Александр Карелин – бөхийн спорт
Бөхийн спортын олон төрлүүд дотроос хамгийн өндөр амжилт үзүүлсэн аугаа тамирин бол ЗХУ-ын домогт бөх Александр Карелин билээ.Сонгомол бөхийн төрлөөр олимпийн гурав, ДАШТ-ий ес, Европын 10 удаагийн аварга тэрбээр анх 18 настайдаа Сөүлийн олимпод түрүүлснээс хойш 2000 он хүртэл 13 жилийн турш ганц ч ялагдаагүй. Сибирийн “Орос баавгай” нийт 887 удаа ялалт байгуулсан, зургаан жилийн турш ганц ч оноо алдаагүй гэсэн бахдам сайхан үзүүлэлттэй.

5. Мохаммед Али – бокс
Боксын спортын түүхэнд алдартай, аугаа, ялагдаж үзээгүй, хамгийн их ашиг орлого олсон гээд олон арван тамирчид байдаг боловч тэр дундаас хамгийн алдартай хүн бол яах аргагүй Мухаммед Али юм.1960 оны олимпийн аварга, хүнд жингийн боксын дэлхийн гурван удаагийн аварга Али боксын замналдаа 61 тулаан хийхдээ 56 ялж, тав ялагдсан хүн.Тэрбээр 74 насандаа таалал төгссөн юм.

6. Рожер Федерер– теннис
Мэргэжлийн теннисний спорт бол дэлхийн хамгийн их орлого олдог спорт. Теннисний спортод хамгийн олон түрүү, шагнал авсан эрэгтэй тамирчин бол “Алтан цаг”, “Швейцарь цаг” хочит Рожер Федерер юм. Өнөө үед алдар хүндээрээ Рафаэль Надал, Новак Жокович хоёр л зэрэгцэнэ.Рожер “Их дуулга”-ын шигшээд 25 удаа үлдэхдээ 17-д нь түрүүлсэн. Энэ спортоос 85 сая гаруй ам.долларын шагнал авсан зэргээрээ бүх цагийн үеийн хамгийн аугаа теннисчнээр тодорсон.

7. Дональд Брэдмен– крикет
Крикет бол Их Британийн колони байсан орнуудад, ялангуяа өмнөд Азийн орнуудад хамгийн өндөр хөгжсөн номер нэг спорт юм.Энэ спортын хамгийн аугаа тамирчин бол сэр хэргэмт “спортын бурхан” хочит Австралийн Доналд Брэдман юм. Тэр мэргэжлийн спортдоо тоглолт бүрт 99.94-ийн амжилт үзүүлдэг статистиктай гэнэ.

8.Усэйн Болт– хөнгөн атлетикийн богино зай
“Цахилгаан” хочит Усэйн Болт дэлхийн хамгийн хурдан хүн цолыг эзэмшээд удаж байна.Өнөө цагийн “Бурхан гүйгч” болж 100 метрийг 9.58 секунд болон 200 метрт 19.19 секундээр дэлхийн дээд амжилтыг эзэмшиж байна.Мөн гурван олимп дараалан 100 болон 200 м-т түрүүлсэн цор ганц тамирчин болоод байгаа. Усайн Болт танхимд анх удаа 100 м-т 10 секунд дотор гүйсэн анхны тамирчин.

9. Уэйн Гретцки – хоккей
Канадын алдартай хоккейч Уэйн Гретцкий бол хоккейн түүхэн дэх бүх цаг үеийн хамгийн аугаа тамирчин. Тэр Хойд Америкийн мэргэжлийн дөрвөн том холбооны нэгт 20 жил тоглохдоо дөрвөн удаа Стэнли цом өргөж байжээ. “Аугаа ганц” нэрт Гретцкий NHL-ийн 61 рекорд тогтоосон. Түүхэнд багийн спортод түүнээс илүү дээд амжилт тогтоосон тамирчин байдаггүй. Мөн “Үнэ цэнэтэй тоглогч”-ийн шагналыг есөн удаа гарджээ. 

10. Михаэль Шумахер - авто спорт
Дэлхийн “NASCAR”, “WRC”, “Moto GP” зэрэг алдартай авто, мото олон уралдааны хамгийн түрүүнд” Формула-1” бичигдэнэ.Мэргэжлийн авто уралдааны хаан нь болох уралдаанд хамгийн олон түрүүлсэн хүн бол Германы тамирчин домогт Михаэль Шумахер билээ. Бүх цагийн үеийн хамгийн шилдэг нисгэгч Махаэль Шумахер “Формула-1”-д долоон удаа түрүүлсэн. Мөн нийтдээ 91 гараанд түрүүлсэн байдаг. Бүхий л цагийн үеийн түүхэнд спортоос хамгийн өндөр орлого олсон тамирчин буюу Майкл Жорданы дараа хоёрдугаарт 850 сая ам.долларын орлогоор бичигддэг. 

11. Майкл Фелпс – усан сэлэлт
Майкл Фелпс бол орчин үеийн спортын түүхэн дэх, олимпийн түүхэн дэх хамгийн өндөр амжилтыг гаргаж, хамгийн олон медаль хүртсэн алдартай сэлэгч. Түүний амжилтыг дурдахад, тэр олимпоос 26 медаль хүртсэн. Үүний 22 нь алт. Үүгээрээ олимпийн 100 гаруй жилийн түүхэнд хамгийн их, бас алтан медаль хүртсэн тамирчин болж байгаа. Мөн нэг олимпоос хамгийн олон алтан медаль зүүсэн. Түүнээс гадна Майкл ДАШТ-ээс 27 алтан медаль хүртэж, 39 удаа дэлхийн дээд амжилт тогтоосон. 

12. Жек Никлаус – гольф
Хувийн тоглолттой спортуудаас гольф бол онцлог. Өөрөө өөртэйгөө өрсөлддөг гэж болно. Энэ спортоор ямар ч насны хүн амжилт гаргаж болно.Тиймээс Жек Никлаусийг энд онцолж байна.Тэр маш олон дээд тогтоон “Мейжор чемпионшип”-ийн аваргаар 10 удаа тодорч байжээ. Мөн бусад тэмцээнд 33 удаа түрүүлж байжээ. “PGA tour”-д 73 удаа түрүүлснээр бүх цаг үед гуравдугаарт эрэмбэтэй гольфчин. Тэр түүхэн дэх хамгийн дээд амжилтыг тогтоон “Алтан баавгай” хэмээх алдрын эзэн болсон юм. 

13. Фёдор Емельяненко–тулааны спорт
“Сүүлчийн эзэн хаан” хочтой Фёдор Емельяненко бол магадгүй америк спортын /мэргэжлийн/ түүхэн дэх Оросын хамгийн алдартай тамирчин биз. Америкт түүнийг америк тамирчинтай тулалдаж байхад түүнээс олон дэмжигчид дэмжиж байдаг гэнэ.Өдгөө 38 настай хүнд жинд тулалддаг Фёдорыг Оросоос Япон, Америкаас Бразил хүртэл  дэлхий даяар мэддэг. Тэр самбо, жүдо, холимог, тулаан, дүрэмгүй тулаан гэх мэт маш олон тулааны төрлөөр өндөр амжилт гаргасан универсал тамирчин. Мэргэжлийн спортод 39 тулаан хийхдээ 34 ялж,дөрөв ялагдсан. Тэр 2012 онд зодог тайлсан юм.

Үргэлжлэл бий...

Б.Мөнхзул, Э.Дөлгөөн