Хөх хотын гранприд 27 жүдоч оролцохоор болжээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг цуврал тэмцээн Хөх хотын гранпригаар үргэлжилж байна. Энэ сарын 30-нд эхлэх тус тэмцээн нь жүдо бөхийн дэлхийн аваргын өмнөх хамгийн сүүлчийн гранпри гэдгээрээ онцлогтой.

Тэр утгаараа урьдчилсан байдлаар 40 гаруй орны жүдоч оролцохоор урьдчилсан байдлаар мэдүүлгээ өгсөн бол манай улсаас 27 тамирчны нэрийг илгээсэн байна. Чиндаогийн гранпри нэрээ Хөх хот болгож өөрчилсөн уг тэмцээнд “Рио-2016” олимпийн наадмаас хойш гэмтлийн улмаас дэвжээнд зодоглоогүй олон улсын хэмжээний мастер Л.Отгонбаатар -100кг-д, Ц.Цогтбаатар -73кг-д барилдахаар болжээ. Багийн бүрэлдэхүүнд гавьяат тамирчин тамирчин Д.Амартүвшин, Г.Болдбаатар, Д.Сумъяа, олон улсын хэмжээний мастер Ч.Аззаяа, А.Цолмон, Н.Дагвасүрэн, Г.Алтанбагана, Ө.Дүүрэнбаяр тэргүүтэн өрсөлдөх гэнэ. Хөх хотын гранприд зодоглох 27 тамирчнаас Ё.Басхүү, С.Баяртүвшин, Э.Мөнхжаргал, Б.Хорлоо, Э.Гэрэлмаа, М.Даваасүрэн нар анх удаа гранпри ангилалд оролцож гэж байна. Багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя. 

Эрэгтэй: 
60кг Д.Амартүвшин, Г.Болдбаатар 
66кг  Д.Алтансүх, Ё.Басхүү
73кг С.Баяртүвшин, Ц.Цогтбаатар 
81кг Н.Дагвасүрэн, Б.Гаажадамба 
90кг Г.Алтанбагана, Э.Мөнхжаргал 
-100кг Л.Отгонбаатар, Б.Жанчив-дорж
+100кг Ө.Дүүрэнбаяр, Б.Тэмүүлэн 

Эмэгтэй:
48кг Б.Хорлоо, Э.Гэрэлмаа
52кг Ч.Аззаяа, А.Цолмон 
57кг Д.Сумъяа, Л.Энхрийлэн
63кг Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннад-мид
70кг Б.Хулан, М.Даваасүрэн 
-78кг О.Жавзмаа
+78 Б.Мөнхтуяа, Э.Гандиймаа