Кёкүтэнхо дэвжээний багш болов

Сүмогийн дэвжээнд хөл тавьсан анхны монгол сүмоч-дын нэг Кёкүтэнхо Н.Цэвэгням Монголын анхны дэвжээ эзэмш-сэн ояката боллоо.

Өдгөө 42 настай экс-сэкиваки “Томозүна” дэвжээний багшаар ажиллах бөгөөд цаашид сүмогийн ер-төнцөд ояката Томозүна нэрээр авгайлуулах болж байна. “Томо-зүна” дэвжээг тэргүүлж байсан Томозүна ояката өнгөрсөн даваа гаригт 65 нас хүрч, тэтгэвэртээ гарч буй тул дэвжээгээ ийнхүү Кёкүтэнхо Н.Цэвэгнямд хүлээл-гэн өгчээ. Кайки нэрээр сүмод барилдаж байсан тэрбээр цаашид Сүмо-гийн холбоонд ажиллах сонирхолтой гэнэ. Ингэхдээ “Томозүна” дэвжээндээ үлдэж, Оошима нэрээр өсвөрийн сүмочдыг хариуцах ажээ. Кёкүтэнхо Н.Цэвэгням 1992 онд анх сүмогийн дэвжээнд зодоглосон. Макүүчи зиндаанд 99 башёд барилдаад, 2015 оны долдугаар сард зодог тайлсан юм. Тэрбээр 2012 оны тавдугаар сарын башёд 37 настайдаа түрүүлж, Эзэн хааны цом хүр-тэж байлаа. Кёкүтэнхо 2005 онд Японы иргэн болж, нэрээ Оота Масарү болгон өөрчилсөн юм.