Өдөрт таван километр алхаарай

Урин дулааны улирал ирсэнтэй холбогдуулан эрүүл мэнддээ анхаардаг иргэд алхах нь ихэсдэг. Тиймээс хэрхэн зөв алхах талаарх мэдээллийг хүргэж байна. 
Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд, явган явах буюу гүйх дасгал хийх нь хүний уураг тархины мэдрэлийн эсүүдэд эергээр нөлөөлж, стрессийг тайлан тайвшруулдаг юм байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өдөрт 10000 алхам хийснээр хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх боломж­той гэдэг. 10000 алхам нь дунджаар таван километр газар алхах хэрэгтэй гэсэн үг юм. 10000 алхам хийхэд хүний бие 300 килокалори буюу эрч хүчийг ялгаруулж, энэ нь насанд хүрсэн хүний нэг өдөрт авах энергитэй тэнцдэг аж. 

Зөв алхахын тулд 

- Алхах үед биеийн зөв байрлал нь дасгал, хөдөлгөөний үр ашиг, ачаалал даах чадварыг ихэсгэдэг чухал үүрэгтэй тул толгойгоо аль нэг тал руу хазайлгалгүй, цээж цэх, гэдэс бага зэрэг татаж алхах хэрэгтэй. 
- Алхалтыг өсгийнөөс эхлэн гишгэн, бүтэн улан дээрээ биеийн хүндийн жинг тохируулан, өлмийгөөр түлхэж дуусгана. 

Зөв алхалтын техник

- Гараа зөөлөн хагас атгаж, мөр сул, тохойгоо урагш, хойш чөлөөтэй савж алхана. 
- Гарын хөдөлгөөн нь хөлийн хөдөлгөөний эсрэг тэнцвэрийг хадгалах, алхалтын хурд, хүчийг нэмэгдүүлнэ. 
- Алхалтын үед зөв амьсгалах хэрэгтэй. Тухайлбал, 1-2 алхалтад амьсгал аваад, 3-4 алхаандаа амьсгал гаргахад тохиромжтой байдаг. 
- Алхахаас өмнө ус ууж болно. Алхалтын дараа чихэрлэг болон исгэлэн ундааг аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй.
- Дунд зэргийн эрчимтэй алхах нь идэвхтэй хөдөлгөөний нэг хэлбэр бөгөөд хамгийн гол нь тогтмол хийснээр үр дүнгээ өгдөг, эрүүл мэндэд ач тустай дасгал юм.