Дэлхийд алдартай таван мод

Дэлхийд 200 гаруй төрөл зүйлийн мод ургадаг гэсэн судалгаа бий. Энэ нь ургамлын төрөл зүйлийнхээ 25 хувийг эзэлдэг байна. Мод нь дэлхий дээр хамгийн удаан амьдарч буй амьд организм төдийгүй байгалийн үнэт нөөц юм. Модны төрөл зүйлүүд ньхэлбэр хэмжээ, нас, ач холбогдол, түүх зэргээрээ хоорондоо харилцан адилгүй. Олон төрөл зүйлийн модноос онцгойрох гол шалтгаан нь түүхэн ач холбогдол. Харин зарим нь байгалиасаа онцгой төрх, шинж, ач холбогдолтой байж түүгээрээ ялгарч олонд танигдсан байдаг. Тухайлбал, хамгийн урт настай, хамгийн ховор, хамгийн өндөр, үзэсгэлэнтэй гэх мэтээрээ онцгойрч, алдаршсан байдаг. Эдгээрээс олон нийтэд танигдсан, алдартай зарим модыг сонирхуулъя.

Рододендрон мод
Канад улсад байрлах Рододенд­рон нь 120 гаруй жилийн настай сүрлэг том мод юм.  Хамгийн жижиг буюу ургаж гүйцээгүй нь10-100 сантиметр байдаг бол ургаж гүйцсэн нь дунджаар 30 метрийн  өндөртэй байдаг. Навчны хувьд жижиг модных  нь 1-2 сантиметр, дунд зэргийнх нь 50 сантиметр, том нь 100 сантиметрийн хэмжээтэй байдаг. Мөн олон тооныцэцгээр хүрээлэгдэн үзэсгэлэнтэй харагддаг байна.

Эвкалипт мод
Австралийн Эвкалипт нь дэлхийн хамгийн өндөр мод юм. Эвкалипт 155 метр өндөр ургадаг, сайхан үнэртэй мод юм.Тус модноос эмчилгээний болон гоо сайхны олон үйлчилгээтэй тос гарган авдаг байна. Эвкалиптын тос дэлхийд алдартай бөгөөд тосыг залуу модноос гаргаж авдаг аж.

Секвойя мод
Секвойя нь Калифорни, Номхон далайн эрэг хавиар их ургадаг,мөнх ногоон шилмүүст мод юм. Дэлхийн хамгийн өндөр модны тоонд ордог бөгөөд 112 метр өндөр, долоон метр өргөнтэй, хоёр мянга тонн орчим жинтэй. Шовх, мөчир нь хөндлөн, үл ялиг налуу ургадаг. Модны холтос нь зөөлөн, ширхэг томтой, 30 сантиметр зузаан байдаг. 

Ларгади мод
Ларгади буюу лонх хэлбэртэй мод нь Австралийн Квинсланд мужийн умард хэсэгт ургадаг. Нутгийн уугуул иргэд уг модыг “Ларгади” , “Орвонгоороо эргэсэн мод”, “Үхсэн харх ” гэх зэргээр нэрлэдэг. Тэрхүү мод нь таван метр өргөн, 15-17 метр өндөр ургадаг.  Лонх модыг хоёр мянган жилийн настай гэдэг ч бусад модтой адил насыг нь тодорхойлох дугуй зураас байдаггүй аж. 

Луугийн цуст мод
Луугийн цуст мод нь Йемень улсын Сокотра аралд ургадаг. Хүрэн улаан өнгийн шүүс боловсруулдаг учраас луугийн цуст мод хэмээн нэрлэжээ. Шүхэр хэлбэртэй, мөчирнүүд нь эгц дээшээ ургадаг байна. Энэхүү мод нь дэлхийд цор ганц газар ургадаг төдийгүй улаан номонд оржээ.