Жанхайн даваа эрчим хүчинд холбогдлоо

Хөвсгөл нуурын баруун эрэг дагасан жуулчны бааз, аж ахуйн нэгж байгууллага, айл өрхүүдийг өнгөрсөн баасан гаригт төвлөрсөн цахилгаан эрчим хүчинд холболоо.

Арав гаруй жил ярьсан ч төдийлэн ажил хэрэг болохгүй байсан уг ажлыг тус бүс нутгийг аялал жуулчлалын гол бүсийн нэгээр тодорхойлж, төлөвлөлтийн бүтээн байгуулалтууд эхэлсэн­тэй холбоотойгоор ийнхүү шийдвэрлэжээ. 
110/35/15 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам нь Хатгалаас Жанхай чиглэлийн 40 км-ийн урттай бөгөөд жуулчны бааз, дэлгүүр, худалдаа үйлчилгээний төв зэрэг 156 аж ахуйн нэгж, 30 орчим айл өрхийг хамарч байгаа юм байна. 
 

Х.Бөртэ