Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барина

Уул уурхай, хүнд үйлдвэ­рийн яамнаас гаргасан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах саналыг Засгийн газрын хуралдаанаар дэмжжээ.

Уул уурхай, хүнд үйлдвэ­рийн яамнаас гаргасан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах саналыг Засгийн газрын хуралдаанаар дэмжжээ. Ингэхдээ үйлдвэрийн нийт хувьцааны 10-аас доошгүй хувийг хөрөнгө оруулалтын зардал гаргахгүйгээр төр үнэ төлбөргүй эзэмших юм. Мөн “Оюутолгойн баяжуулах үйлд­вэр”, “Тавантолгойн нүүрс угаах үйлдвэр”, “Тавантолгойн цахилгаан станц”, “Зэсийн баяжмал боловсруулах үйлд­вэр”-ийн усан хангамжийн асуудлыг “Орхон говь”, “Хэрлэн говь”, “Онги говь” төслийн хүрээнд боломжит хувилбарыг судлан сонгож, зохих журмын дагуу Засгийн газрын хурал­даанаар хэлэлцүүлж шийд­вэрлэхээр болсон байна. Үйлд­вэрийг байгуулснаар жилд сая тонн баяжмал боловсруулах хүчин чадалтай байх бөгөөд 2020 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.


С.Ган